• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Төлөвлөгөөт хяналт шалгалт хийлээ

Хамтран ажиллах "Санамж бичиг" бүхий байгууллагын удирдлагатай хамтран баталсан удирдамжийн дагуу Сэлэнгэ аймгийн Цагдан хорих байр, Цагдаагийн газрын харьяа саатуулах, баривчлах байранд хяналт шалгалтыг 2020 оны 11 дүгээр сард орон нутгийн ажилтан зохион байгууллаа. Цагдан хорих байр, Цагдаагийн газрын харьяа саатуулах, баривчлах байранд цагдан хоригдож буй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрхийн хэрэгжилт, хүний эрхийн үндсэн зарчимд хэрхэн нийцэж буйг газар дээр нь шалгаж илэрсэн хүний эрхийн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох, зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцуулах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой. Шаардлагатай тохиолдол хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, нөхцөл байдлын талаар холбогдох газруудад Комиссын гишүүний "Шаардлага, Зөвлөмж" хүргүүлж хариуцлага тооцуулан ажиллана.