Хурдан морины уралдаанч хүүхдийн эрх, хүүхдийн амь нас, эрүүл мэнд ,
аюулгүй байдлын хамгаалахад тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, хүүхэд,
эцэг эх асран хамгаалагч, уяачдын дунд гурвалсан гэрээ байгуулах тэдний
үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудын
хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор аймгийн ГБХЗХГ, ЦГ, ЭМГ, ОБГ,
ХЭҮК, МХГ, Даатгалын байгууллага нар хамтран зөвлөгөөн зохион
байгууллаа. Тус зөвлөгөөнд Алтанбулаг, Ерөө, Зүүнбүрэн, Сүхбаатар,
Шаамар, Дулаанхаан тосгоны уяачид, уралдаанч хүүхдүүд, эцэг эхийн
төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнууд гэх 37 насанд
хүрсэн хүн 9 хүүхэд хамрагдсанаас 10 эмэгтэй, 36 эрэгтэй хамрагдлаа.
зөвлөгөөнд ХЭҮК-ын Сэлэнгэ аймаг дахь ажилтан ХЭҮК-ын тухай танилцуулга,
хүүхдийн эрхийн тухай мэдээлэл хийж санал бодоллоо илэрхийлэн оролцлоо.