
Хүний эрхийн олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын Сэлэнгэ аймаг дахь ажилтан аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран аймгийн Засаг даргын 2019.12.05 өдрийн А/430 тоот захирамжийг батлуулан аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэстэй хамтран Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд санал авах болон орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүдийг оролцуулан хүний эрхийг хамгаалагчдад тулгамдаж байгаа асуудлуудын талаарх хэлэлцүүлгийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр аймгийн ЗДТГ-ын Иргэний танхимд зохион байгууллаа. Нийт 10 хүн хэлэлцүүлэгт оролцож дээрх хуулийн төсөлтэй холбоотой санал бодлоо солилцлоо.