Хүний эрх, эрх чөлөөг дээдлэн сахих нь бүх нийтийн аюулгүй байдал, энх тайвны үндэс болохыг тунхаглаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал хэмээх баримт бичгийг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлагдан 70 жилийн ой тохиож байна. Энэхүү түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан "НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2016-2019 онд хэрэгжүүлэх арга хэмжээний Ерөнхий төлөвлөгөө, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан "Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний 2015-2018 оны төлөвлөгөөнд туссан ажил, арга хэмжээг хэрэгжүүлэх болон хүний эрхийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх, хүний эрхийг хамгаалахад хувь нэмэр, дуу хоолойгоо хүргэх зорилгоор энэхүү уралдааныг аймгийн хэмжээнд зохион байгуулж байна. Арга хэмжээний удирдамжийг хавсаргав. Удирдамжид орсон бүх байгууллагууд идэвхтэй бүрэн хамрагдахыг хүсэн урьж байна.
Арга хэмжээ "Сэлэнгийн Долгио" чуулгын байранд 2018 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн 10 цагаас эхэлнэ.