Хүний эрх, эрх чөлөөг дээдлэн сахих нь бүх нийтийн аюулгүй байдал, энх тайвны үндэс болохыг тунхаглаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал хэмээх баримт бичгийг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлагдан 70 жилийн ой тохиож байна. Энэхүү түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын орон нутаг дахь ажилтан, Аймгийн Засаг даргын Тамгын газар, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газар нар хамтран Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан "НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2016-2019 онд хэрэгжүүлэх арга хэмжээний Ерөнхий төлөвлөгөө, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан "Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний 2015-2018 оны төлөвлөгөөнд туссан ажил, арга хэмжээг хэрэгжүүлэх болон хүний эрхийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх, хүний эрхийг хамгаалахад хувь нэмэр, дуу хоолойгоо хүргэх зорилгоор энэхүү уралдааныг аймгийн хэмжээнд зохион байгуулан ажиллалаа. Арга хэмжээнд нийт 8 байгууллага оролцсоноос 1-р байранд Сэлэнгэ аймгийн Шүүхийн Тамгын газар, 2-р байранд аймгийн Цагдаагийн газар, 3-р байранд Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газар, Тусгай байранд Улсын бүртгэлийн хэлтэс тус тус шагналт байр эзлэн Цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулав.