• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ШШГЕГ-ын 433-р хаалттай хорих ангийн алба хаагч нар хүний эрхийн сургалт зохион байгуулав

ШШГЕГ-ын 433-р ангийн хүсэлтээр 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Мандал сумын ШШГЕГ-ын хаалттай 433-р хорих ангид Сэлэнгэ аймаг дахь ажилтан очин "Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын танилцуулга", "Хүний эрхийн үндсэн ойлголт", "Хүний эрхэд суурилсан хандлага” сэдвийн хүрээнд 120 минутын сургалт зохион байгууллаа. Сургалтад тус байгууллагын 13 эмэгтэй, 11 эрэгтэй нийт24 ажилчид хамрагдав. Сургалтад хамрагдсан ШШГЕГ-ын хаалттай хорих 433-р ангийн алба хаагч нарын ажлын хэрэгцээнд Комиссоос хэвлэгдэн гарсан ном товхимол, сэтгүүл, брошур, баннер өгөв.