"Эмэгтэйчүүдийн хөгжил ба оролцоо” сэдэвт
чуулга уулзалт Сүхбаатар аймгийн "Жаахан шарга” хөгжимт жүжгийн театрт 2018 оны
10 дугаар сарын 20-ний өдөр зохион байгуулагдлаа. Тус чуулганд хөдөө, орон нутгийн 400 эмэгтэйчүүдийн
төлөөлөл оролцож эмэгтэйчүүдийн эрхийн хамгаалах, оролцоо, хөгжлийг нэмэгдүүлэх
хүрээнд дуу хоолой, үзэл бодол, тулгарч буй бэрхшээл анхаарч үзэх асуудлуудаа
нэгтгэсэн зөвлөмжийг холбогдох төрийн
байгууллагад хүргүүлээ. Тус чуулганд Комиссын
ажилтан " Хүний эрхэд суурилсан
жендэрийн тэгш байдал” сэдэвт 20 минутын мэдээллийг хийж ажиллалаа.