Хүсэлтээр Зуунмод сумын "Хот тохижуулах газар”-ын ажилчид,
албан хаагчдад 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүний эрхийн сургалтыг зохион байгуулав. Сургалт Зуунмод
сумын ЗДТГ-ын "Иргэний танхим”-д зохион байгуулагдаж "Хот тохижуулах газар”-ын нийт 28 ажилтан, албан
хаагчид хамрагдлаа.
Сургалтын явцад "Хүний эрх гэж юу вэ?”, "ХЭҮК-т гомдол
гаргах”, "ХЭҮК” зэрэг тохимолуудыг оролцогчдод тараан өгч, Сургалтын хөтөлбөрийн
дагуу "Эрүүл мэндээ хамгаалуулах эрх” сэдвээр ХЭҮК-ын Төв аймаг дахь ахлах
шинжээч У.Чойжилсүрэн, "Хөдөлмөрийн
аюулгүй байдал” сэдвээр аймгийн ҮЭХ-ны дарга Д.Оюун нар мэдээлэл өгөв.