Монгол
Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь "Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг
Монгол Улсын 21 аймаг, зарим сумдад зохион байгуулж ирсэн уламжлалтай. 2017 оны
09 дүгээр сарын 13-14 –ны өдрүүдэд Төв аймагт зохион байгуулагдана.
Уг арга хэмжээний хүрээнд иргэд, олон нийттэй хийх нээлттэй уулзалтыг 2017 оны
09 дүгээр сарын 13-ны өдрийн 16:00 -18:00 цагт Аймгийн Засаг даргын тамгын
газрын хурлын танхимд зохион байгуулах тул иргэд та бүхнийг хүрэлцэн ирэхийг
урьж байна.