Хүний эрхийн үндэсний комиссын Төв аймаг дахь ахлах мэргэжилтэн 2017 онд
хүний эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэх зорилгын хүрээнд нилээд ажлуудыг хийж
гүйцэтгэлээ. Үүнд:
1. Хүний эрхийн сургалт: 2017 онд 29 удаагийн 40 цаг 45 минутын
сургалтаар нийт 707 ажилтан,
албан хаагч иргэдэд хүний эрхийн сургалт зохион байгуулсан байна.
2. Хүний эрхийн зөрчигдсөн
талаарх гомдол: 2017 онд Төв аймгийн 13 иргэнээс Хүний эрхийн
үндэсний комисст гаргасан гомдолд ажиллагаа хийж шийдвэрлэв.
3. Хүний эрхийн зөвлөгөө: 2017 онд нийт 52 иргэнд 10 эрхийн төрлөөр 17 цаг 13
минутын хуульзүйн зөвлөгөөн өгч
ажилласан.
4. Хяналт шалгалтын хүрээнд: Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын 2017
оны 03 дугаар сарын 23-ны өдрийн удирдамжуудын дагуу аймгийн Цагдаагийн газрын
Саатуулах, баривчлах байранд 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр, 2017 оны 12
дугаар сарын 05-ны өдөр, ШШГА-ны харъяа
Цагдан хорих байранд 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр, 2017 оны 12 дугаар
сарын 04-ний өдөр тус тус хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар илэрсэн
зөрчлүүдэд тухай бүрт нь зөвлөмж, шаардлага хүргүүлж арилгуулсан.