Хүсэлтээр
Зуунмод сумын "Унагалдайн найзууд” цэцэрлэгийн багш ажилчдад 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр
хүний эрхийн сургалтыг зохион байгуулав. Сургалтанд"Унагалдайн найзууд” цэцэрлэгийн
нийт 11 багш ажилчид хамрагдлаа. Сургалтын явцад "Хүний эрх гэж юу вэ?”,
"ХЭҮК-т гомдол гаргах”, "ХЭҮК” зэрэг тохимолуудыг тараан өгч, сургалтын
хөтөлбөрийн дагуу "Хүний эрхийн тухай ойлголт”, "Хүний эрхэд суурилсан хандлага”
сэдвүүдээр ХЭҮК-ын Төв аймаг дахь ахлах шинжээч У.Чойжилсүрэн мэдээлэл өгөв.