Мэргэжлийн хяналтын газар, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтран
2018 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 14 цагаас "Хүний эрх ба хөдөлмөрлөх эрх”
сургалтыг зохион байгуулав. Сургалтанд төрийн байгууллагын нийт 28 ажилтан, албан хаагчид хамрагдав. Сургалтын хөтөлбөрийн дагуу "Хөдөлмөрлөх эрх" сэдвээр ХЭҮК-ын Төв аймаг дахь ахлах шинжээч У.Чойжилсүрэн, "Хөдөлмөрийн харилцаанд анхаарах асуудлууд" сэдвээр аймгийн ҮЭХ-ны дарга Д.Оюун, "Хөдөлмөрийн эрүүл мэнд" сэдвээр МХГ-ын улсын байцаагч Ж.Баяржаргал, "Хөдөлмөрийн аюулгүй байдал" сэдвээр улсын байцаагч Н.Цэцэг-Эрдэнэ нар мэдээлэл өгөв.