Хандлагыг өөрчилье хамтдаа хөгжье” ТББ-тай хамтран 2018 оны 04 дүгээр
сарын 19-ны өдөр Зуунмод сумын Ерөнхий боловсролын 4, 5 дугаар
сургуулийн ахлах ангийн сурагчдад хүний эрхийн сургалтыг зохион байгуулав. Сургалтанд тус 2 сургуулийн нийт 97 сурагч
хамрагдав. Сургалтын хөтөлбөрийн дагуу "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжих эрх" сэдвээр ХЭҮК-ын Төв аймаг дахь ахлах шинжээч У.Чойжилсүрэн, "Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал" сэдвээр DET-ийн сургагч багш М.Чулуун-Эрдэнэ нар мэдээлэл өгөв.