ШШГЕГ-тай байгуулсан
санамж бичгийн хүрээнд хүсэлтээр Төв аймгийн ШШГА-ны албан хаагч нарт 2017 оны
05 дугаар сарын 15-ны өдөр хүний эрхийн сургалтыг зохион байгуулав. Сургалтанд 19 ШШГА-ны албан
хаагч хамрагдлаа.
Сургалтын явцад "Хүний эрх гэж юу вэ?”, "ХЭҮК-т гомдол гаргах”, "ХЭҮК”
зэрэг тохимолуудыг тараан өгч, сургалтын хөтөлбөрийн дагуу "Харилцааны тухай
ойлголт” сэдвээр ХЭҮК-ын Төв аймаг дахь ахлах мэргэжилтэн У.Чойжилсүрэн, "Гэр
бүлийн хүчирхийлэл бол гэмт хэрэг” сэдвээр Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн
Төв аймаг дахь зохицуулагч Л.Оюунчимэг мэдээлэл өгч сургалтын төгсгөлд "Миний
гар хүчтэй ч бусдад хүч хэрэглэхгүй” уриалга дээр гарын үсэг зуруулав.