Хүсэлтээр 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр "ШШГГ-ын харъяа 415 дугаар
хаалттай хорих анги”-ийн албан хаагчдад хүний эрхийн сургалтыг зохион
байгуулав. Сургалт 415 дугаар хаалттай хорих ангийн хурлын танхимд зохион
байгуулагдаж нийт 42 албан хаагч хамрагдлаа.
Сургалтын явцад сургалтын хөтөлбөрийн дагуу ”Хүний эрхийн тухай ойлголт”, "Хүний эрхэд
суурилсан хандлага”, "Эрүүдэн шүүхээс ангид байх эрх” сэдвүүдээр ХЭҮК-ын Төв
аймаг дахь ахлах шинжээч У.Чойжилсүрэн мэдээлэл өгч "Хүний эрх гэж юу вэ”, "ХЭҮК” тохимолуудыг
сургалтанд оролцогчдод тарааж өгөв.