Хүний эрхийн үндэсний комиссын Төв
аймаг дахь ахлах мэргэжилтэн 2016 онд хүний эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэх зорилгын хүрээнд нилээд ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:
Хүний эрхийн сургалт: 2016 онд 15 удаагийн21 цаг 11 минутын сургалтаар нийт 629 хүнд хүний эрхийн мэдлэг мэдээллийг
хүргэсэн байна. Сургалтын хүрээнд "Хүний эрхийн тухай ойлголт, хандлага", "Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал", "Хүүхдийн эрх", "Гэр бүлийн хүчирхийлэл", Хорих ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрхийг хангах нь" , "Харилцаа" зэрэг сэдвүүдээр мэдээлэл өгч холбогдох ном тохимолыг сургалтанд оролцогчдод түгээсэн.
Хүний эрхийн зөрчигдсөн
талаарх гомдол: 2016 онд иргэдээс
ирүүлсэн 5 гомдолд ажиллагаа хийж зохих журмын дагуу шийдвэрлэсэн.
Хүний эрхийн зөвлөгөө: 2016 онд 7 төрлийн эрхийн хүрээнд 37 иргэнд 1061 минутын хуульзүйн зөвлөгөө өгч
ажилласан.
Хяналт шалгалт:2016 онд Тахарын ерөнхий газартай байгуулсан
Санамж бичгийн хүрээнд "Хуяглан хүргэлтийн автомашин нь стандартад нийцэж буй
эсэх", мөн Аймгийн ШШГА-ны "Цагдан хорих байрны нөхцөл байдал, хоригдогчдын эрхийн
хэрэгжилтэнд хяналт тавих" зорилгоор хяналт шалгалт хийж илэрсэн зөрчлүүдийг
арилгуулан ажилласан.
Цаашид бусад байгууллагуудтай хамтран хүний эрхийн сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж, иргэдэд ажлын өдрүүдэд утсаар болон биечлэн үнэ төлбөргүй хуульзүйн зөвлөгөө өгч ажиллана.