Увс аймгийн Баруунтуруун суманд 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр "Хүний эрхийн үндсэн ойлголт", "Хүний эрхэд суурилсан хандлага" сэдвээр сургалт зохион байгууллаа. Сумын ЗДТГ-ын сургалтын танхимд зохион байгуулагдсан дээрх сургалтад тус сумын иргэд, төрийн албан хаагчдын төлөөлөл 17 хүн хамрагдсан байна.




