• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Бүсийн зөвлөгөөнд оролцлоо

Комиссын Увс аймаг дахь ахлах мэргэжилтэн нь 2016 оны 11 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Ховд аймагт болсон баруун бүсийн бичил уурхайн зөвлөгөөнд "Бичил уурхай дахь жендерийн тэгш байдал, хүний эрхийн асуудлууд" сэдвээр илтгэл боловсруулж оролцлоо. Тус зөвлөгөөнд баруун таван аймгийн удирдлага, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, Ховд, Увс аймаг дахь хүний эрхийн үндэсний комиссын мэргэжилтэн, тэдгээр аймгуудын бичил уурхайчдын төлөөлөл оролцсон юм. "Бичил уурхайг албажуулах замаар эдийн засагт оруулах хувь нэмрийг дээшлүүлэх нь" сэдэвт уг бүсийн зөвлөгөөнийг Швейцарийн хөгжлийн агентлагийн "Тогтвортой бичил уурхай" төсөл, Ашигт малтмал газрын тосны газар, Ховд аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулсан байна.