Увс аймагт “Хүний эрхийн ойлголт, хандлагыг олон нийтэд хүргэх нь” төслийн арга хэмжээг Увс аймгийн ЗДТГ, Цагдаагийн газар, ГБХЗХГ, ЭМГ-тай хамтран зохион байгуулах удирдамжид заасны дагуу тус аймгийн бүх сумдын иргэд, олон нийтийн хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, үйл ажиллагаандаа хүний эрхэд суурилсан хандлага төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Хүний эрхийн ойлголт, хандлага”, “Төрийн үйлчилгээ ба иргэдийн оролцоо” сургалтыг Сагил сумын төрийн албан хаагчид, иргэдэд зохион байгууллаа.
Сургалтыг ХЭҮК-ын Увс аймаг дахь референт Я.Хонгорзул Сагил сумын соёлын төвд 2019 оны 2 дугаар сарын 20-ний өдөр 11:00-12:00 цагт “Хүний эрхийн ойлголт, хандлага”, “Төрийн үйлчилгээ ба иргэдийн оролцоо” сэдвээр зохион байгуулж нийт 18 хүн хамрагдав. Үүнээс 15 хүнээс сургалтын үнэлгээний хуудсаар үнэлгээ авч тайланд хавсаргав. Мөн тус суманд тухайн өдөр зохион байгуулагдсан Сагил сумын малчдын зөвлөгөөнд оролцож хүний эрхийн чиглэлээр 20 минутын хугацаатай мэдээлэл хийсэн бөгөөд тус сумын 255 малчин хамрагдсан болно.
Хүний эрхийн сургалт мэдээллийн үйл ажиллагааг иргэд олон нийтээс гадна хүүхдүүдэд зориулан зохион байгуулсан бөгөөд тус сумын ЕБС-ийн бага, дунд, ахлах бүлгийн нийт 226 хүүхэд хамрагдлаа. Хүүхдүүдэд чиглэсэн сургалтыг Цагдаагийн газар, ГБХЗХГ хамтран зохион байгуулсан. Хүүхэд тус бүрт “Хүүхдийн эрх”, “Сурч боловсрох эрх”, ахлах ангийн хүүхдүүдэд “Нөхөн үржихүйн эрүүл мэндийн эрх” брошурыг тарааж хүний эрхийн сурталчилгааны ажлыг амжилттай зохион байгууллаа.