• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Дүн шинжилгээ хийж илтгэх хуудас хүргүүлэв

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын сар, жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу орон нутаг дахь хүний эрхийн нөхцөл байдлын дүн шинжилгээг сар бүр тодорхой сэдвийн хүрээнд боловсруулж Комисст хүргүүлдэг. Дээрхи ажлын хүрээнд 2017 оны 6 дугаар сард "Бичил уурхайн эрх зүйн орчинг сайжруулах асуудлаар НҮБ-ын Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг /UPR/-ийн зөвлөмжийн хэрэгжилт", 7 дугаар сард "Сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилт ба залуучуудын оролцооны асуудал" сэдвээр тус тус дүн шинжилгээ хийж, илтгэх хуудсыг Комисст хүргүүллээ. Мөн аймгийн баяр наадмын хурдан морь унаач хүүхдийн эрхийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, илтгэх хуудсыг Комисст хүргүүлжээ.