• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ЖЕНДЕРИЙН МЭДРЭМЖТЭЙ АЖ АХУЙН НЭГЖИЙН УДИРДАГЧААР УВС ХҮНС ХК-НЫ ЗАХИРАЛ Л.МӨНХНАРАН ШАЛГАРЧЭЭ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос НҮБ-ын хөгжлийн Хөтөлбөрийн “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төсөл, БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-тай хамтран жендэрийн мэдрэмжтэй эрэгтэй удирдагчдыг шалгарууллаа. Уг арга хэмжээний гол зорилго нь жендэрийн тэгш байдлыг сурталчлах, жендэрийн хэвшмэл ойлголтыг арилгах, төрийн болон аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн байгууллагууд дахь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж сайжруулах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах ажлын хүрээнд анх удаа орон нутгийн түвшинд сонгон шалгаруулснаараа онцлог юм. Энэхүү сонгон шалгаруулалтанд 19 аймгийн 170 гаруй байгууллагын 1800 гаруй албан хаагч хамрагдаж, аймаг бүрт гурван салбараар жендэрийн мэдрэмжтэй 29 удирдагчдыг шалгаруулсан.

Жендэрийн мэдрэмжтэй удирдагчаар Увс аймгийн аж ахуйн нэгжээс: Увс аймгийн Увс Хүнс ХК-ийн захирал Л.Мөнхнаран Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO-9001 стандарт, Хүнсний аюулгүй байдал ISO-22000 стандарт, Хөдөө аж ахуйн зохистой дадал Global G.A.P стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, эрэгтэй, эмэгтэй ажилтнуудын ариун цэврийн болон хувцас солих өрөөг тусад нь бий болгосон, ажлын байрны зарыг боломжит бүх сувгаар мэдээлж хэвшсэн зэрэг амжилтаар шалгарсан байна.

uvs