• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ ЭРЭГТЭЙ УДИРДАГЧДЫГ ОРОН НУТГИЙН ТҮВШИНД ШАЛГАРУУЛАВ

Монгол цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 101 жилийн ойн баярын өдрөөр Хүний эрхийн Үндэсний Комиссоос НҮБ-ын хөгжлийн Хөтөлбөрийн “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төсөл, БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-тай хамтран жендэрийн мэдрэмжтэй эрэгтэй удирдагчдыг шалгарууллаа.

Уг арга хэмжээний гол зорилго нь жендэрийн тэгш байдлыг сурталчлах, жендэрийн хэвшмэл ойлголтыг арилгах, төрийн болон аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн байгууллагууд дахь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж сайжруулах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах ажлын хүрээнд анх удаа орон нутгийн түвшинд сонгон шалгаруулснаараа онцлог юм.

Энэхүү сонгон шалгаруулалтанд 19 аймгийн 170 гаруй байгууллагын 1800 гаруй албан хаагч хамрагдаж, аймаг бүрт гурван салбараар жендэрийн мэдрэмжтэй 29 удирдагчдаас орон нутгийн хэмжээнд 5 шилдэгийг шалгаруулж Комиссын гишүүд шагналыг (2022.03.18) гардуулан өглөө.

Жендэрийн мэдрэмжтэй шилдэг удирдагчаар төрийн байгууллагаас: Увс аймгийн Хөдөлмөр халамж,үйлчилгээний газрын дарга Д.Цогт-Очир эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, гэр бүл, залуучуудын зөвлөл байгуулан тэдний оролцоо, манлайлал, хамтын ажиллагааг дэмжиж ажиллахын зэрэгцээ албан хаагчдын хүүхдүүд болон төрийн үйлчилгээ авахаар ирсэн иргэдийн хүүхдүүдэд зориулан саатуулах өрөөг тохижуулсан амжилтаар шалгарсан байна. Жендэрийн мэдрэмжтэй эрэгтэй удирдагчдаар дамжуулан тэдний хариуцсан салбартаа манлайлан ажиллаж байгаа сайн туршлага, жендэрийн мэдрэмжтэй үйл ажиллагааг таниулах, сурталчлахыг зорьсон бөгөөд цаашид үндэсний хэмжээнд зохион байгуулаар төлөвлөж байна.

Capture.PNG-00.PNG

IMG_6322.JPG

Capture.PNG-0_dXZZQqB.png

uvs