Комиссын Увс аймаг дахь ахлах мэргэжилтэн нь 2016 оны 11 дүгээр сард
аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байр, Цагдаагийн
газар, албан бус боловсролын "Гэгээрэл" төв, Улаангом сумын Иргэний
танхим, Хотын хөгжил цэцэрлэгжүүлэлтийн газар зэрэг байгууллагатай хүний
эрхийн чиглэлээр цаашид хамтран ажиллахаар болж хүний эрхийн ном,
товхимол гардуулан өглөө.