• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Зорилтот бүлгийн сонгогчдын сонгох эрхийн хэрэгжилтэд мониторинг хийж байна

Комисс нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үеэр олон улсын хүний эрхийн хэм хэмжээ болон үндэсний хууль тогтоомжоор баталгаажсан хөгжлийн бэрхшээлтэй, зөрчлийн улмаас баривчлагдсан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон, хугацаат цэргийн албан хаагчид, коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байгаа гэрээр тусгаарлагдсан, ажиглалтад байгаа сонгогчдоос тусгаарлалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн сонгох эрхээ эдэлж байгаа эсэхэд хяналт үнэлгээ, мониторингийг 2021 оны 6 дугаар сарын 7, 8-ны өдрүүдэд явуулж байна. Дээрх ажлын хүрээнд Улаангом сумын 2, 3, 4, 5, 7 дугаар хэсгийн санал авах байруудад хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүртээмжтэй байдал хэрхэн хангагдсан талаар мониторинг хийж, стандарт шаардлагыг хангаж ажиллах, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настан чөлөөтэй зорчих нөхцөл боломжийг бүрдүүлэх, хэрэгсэл бэлтгэх, саналаа нууцаар өгөх боломж нөхцөлийг бүрдүүлэх, тэмдэг тэмдэглэгээг байршуулах, халдвар хамгааллын дэглэмийг сахиж ажиллах талаар зөвлөмж өгч ажиллалаа.

uvs