• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

КОЙКА ОУБ-аас "Монгол улсад КОВИД-19-ын халдвараас урьдчилан сэргийлэхэд үзүүлэх тусламжийн төсөл"-ийг Увс аймагт хэрэгжүүлж байна

БНСУ-ын КОЙКА ОУБ-ын санхүүжилтээр WITH ТББ-аас санаачлан хэрэгжүүлж буй "Монгол Улсад КОВИД-19-ын халдвараас урьдчилан сэргийлэхэд үзүүлэх тусламжийн төсөл"-ийн хүрээнд Увс аймгийн Улаангом, Сагил, Давст, Бөхмөрөн суманд хувийн хамгаалах хэрэгсэл, зорилтот бүлгийн өрх буюу амьжиргааны 1, 2 дугаар түвшний айлуудад хүнсний багц бүтээгдэхүүн, жирэмсэн эх, 0-10 насны хүүхдэд витамины дэмжлэг үзүүлэх бөгөөд Увс аймгийн Сагил, Давст, Бөхмөрөн суманд 2020 оны 12 дугаар сарын 9, 10, 18-ны өдрүүдэд, аймгийн төв Улаангом суманд 12 дугаар сарын 14-17-ны өдрүүдэд нийт 1678 өрхөд олгохоор шийдвэрлэгдлээ. Өмнө нь БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагаас тус аймгийн амьдралын түвшин доогуур 1, 2 дугаар бүлгийн зорилтот өрхүүдэд хүнсний багц бүтээгдэхүүн олгох ажлыг энэ оны 11 дүгээр сарын эхээр Тэс, Зүүнговь, Баруунтуруун сумдад зохион байгуулсан байна. Увс аймгийн Эрүүл мэндийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Улаангом сумын Засаг даргын тамгын газраас ажлын хэсэг байгуулагдаж тус дэмжлэгийг хорио цээрийн дэглэмтэй холбогдуулан халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, зорилтот айл өрхүүдэд олгохоор зохион байгуулалтыг хийж ажиллаж байна.

uvs