• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Комиссын Увс аймаг дахь ажилтны 2016 оны үйл ажиллаганы жилийн эцсийн зарим мэдээ

2016 онд 31 цагийн хугацаатай 14 удаагийн сургалт зохион байгуулж 1545 хүнийг сургалтанд хамруулсан. Хүний эрх зөрчигдсөн тухай иргэдээс 14 гомдол бичгээр хүлээн авч Комисст шилжүүлэн шийдвэрлүүлсэн. Биечлэн 70, утсаар 15, нийт 85 хүнд 15 эрхийн төрлөөр хууль зүйн зөвлөгөө өгч ажилласан бөгөөд үүнд нийт 2021 минут буюу 33 цаг зарцуулсан. Нийт үзүүлсэн хууль зүйн зөвлөгөөг цахим санд тухай бүр оруулсан. ХЭҮК-ын албан ёсны цахим хуудасны орон нутгийн дэд цэсэнд нийт 28 мэдээлэл бэлтгэж оруулсан. Аймгийн цагдан хорих байр болон Хилийн цэргийн 0245 дугаар ангид Комиссын даргын баталсан нэгдсэн удирдамжийн дагуу хяналт шалгалт хийж, илтгэх хуудсыг хүргүүлсэн. Олон улсын хүний эрхийн өдрийг угтан төлөвлөгөө гарган тодорхой ажил зохион байгуулсан. Харин сурталчилгааны ажлын хувьд 2016 онд 35 удаа хүний эрхийн сурталчилгаа, нөлөөллийн ажил зохион байгуулсан бөгөөд энэ тухай мэдээллийг цахимд болон бүртгэлийн дэвтэрт тухай бүр бүртгэж ажилласан байна.