• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Комиссын Увс аймаг дахь ажилтны 2017 оны ажлын товч тайлан

Комиссын Увс аймаг дахь ажилтан нь 2017 онд 19 цаг 8 минутын хугацаатай 22 удаагийн сургалт, мэдээллийн үйл ажиллагааг зохион байгуулж, үүнд 1196 хүнийг хамруулсан. Сурталчилгааны ажлын хувьд 2017 онд 19 удаагийн хүний эрхийн сурталчилгаа, нөлөөллийн ажил зохион байгуулсан бөгөөд энэ тухай мэдээллийг цахимд болон бүртгэлийн дэвтэрт тухай бүр бүртгэж ажилласан. Комиссоос ирүүлсэн Хүүхдийн эрхийн тухай цуврал нэвтрүүлгийн CD-нүүдийг орон нутгийн 3 телевиз, аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтэст тус тус хүлээлгэн өгсөн бөгөөд MBC, Увс нам бус телевиз гэсэн хоёр телевизээр уг цуврал нэвтрүүлгүүд цувралаар явагдсан. Хүний эрх зөрчигдсөн тухай иргэдээс 11 гомдол бичгээр хүлээн авч Комисст шилжүүлэн шийдвэрлүүлсэн. Биечлэн 100, утсаар 23, нийт 123 хүнд 22 эрхийн төрлөөр хууль зүйн зөвлөгөө өгч ажилласан бөгөөд үүнд нийт 3310 минут буюу 137 цаг зарцуулсан. Мөн Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан Төрийн үлчилгээний нэгдсэн төвд зохион байгуулсан хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх арга хэмжээний үеэр 24 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгсөн бөгөөд эдгээрийг нэмвэл 147 хүнд энд онд хууль зүйн зөвлөгөө өгчээ. Нийт үзүүлсэн хууль зүйн зөвлөгөөг цахим санд тухай бүр оруулсан. 2017 онд иргэдэд өгсөн хууль зүйн зөвлөгөөг эрхийн төрлөөр авч үзвэл: Хөдөлмөрлөх эрх – 38, Хууль зүйн туслалцаа авах эрх – 28, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх – 9, Хүүхдийн эрх – 6, Хохирол нөхөн төлүүлэх эрх – 10, Шударга шүүхээр шүүлгэх эрх – 20, Эрүү шүүлтээс ангид байх эрх – 3, Өмчлөх эрх – 4, Ахмад настны эрх – 4, Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах эрх – 10, Ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх – 3, Эмэгтэйчүүдийн эрх – 4, Мэдээлэл хайх хүлээн авах эрх – 3, Ялтны эрх – 1, Ажлын байрны бэлгийн дарамт – 3, Эд мөнгөний тусламж авах эрх /Нийгмийн халамж хүртэх эрх/ - 2, Халдашгүй чөлөөтэй байх эрх – 7, Сурч боловсрох эрх – 3, Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах эрх – 2, Шүүхэд гомдол гаргах эрх – 1, Шашин шүтэх, эс шүтэх эрх – 1, Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрх – 1 тус тус байна.  ХЭҮК-ын албан ёсны цахим хуудасны орон нутгийн дэд цэсэнд нийт 49 мэдээлэл бэлтгэж оруулахын зэрэгцээ Комиссын албан ёсны фэйсбүүк хуудсаар үйл ажиллагааны сурталчилгааг тухай бүр хийж ажилласан.  Энэ онд Комиссын даргын баталсан нэгдсэн удирдамжийн дагуу 3 хяналт шалгалтыг бие даан хийсэн. Үүнд: Аймгийн Цагдан хорих байр болон Баривчлах, саатуулах байранд Комиссын даргын баталсан нэгдсэн удирдамжийн дагуу 2017 оны 5 дугаар сар, 11 дүгээр сард тус бүр 2 удаа хяналт шалгалт хийж, илтгэх хуудсыг шаардлага, зөвлөмжийн төслийн хамт Комисст хүргүүлсэн. Мөн Мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд Комиссын даргын баталсан нэгдсэн удирдамжийн дагуу Боршоо боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд энэ оны 10 дугаар сард хяналт шалгалт хийж, илтгэх хуудсыг Комисст хүргүүлсэн. Олон улсын хүний эрхийн өдрийг угтан төлөвлөгөө гарган тодорхой ажил зохион байгуулж, илтгэх хуудсыг Комисст хүргүүлсэн. Ажлын албаны даргын баталсан аймаг, орон нутагт тодорхой эрхийн чиглэлээр хүний эрхийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх ажлын график, Комиссын сарын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2017 онд сар тутам тодорхой сэдвийн хүрээнд орон нутаг дахь хүний эрхийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, илтгэх хуудсыг цаг хугацаанд нь бүрэн хүргүүлсэн. Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг бүрэн хангуулан ажиллалаа. Тухайлбал: Хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн Улаангом сумын иргэн Х.Пүрэвдэлгэрийн гомдлыг шалгах ажиллагаа явуулж, улмаар Комиссын гишүүний Шаардлага гарч тус аймгийн Чандмань Увс ХХК-д хүргэгдсэн. Шаардлагын хариуг тус компани хугацаа хэтрүүлж өгсөн хэдий ч, Шаардлагыг бүрэн хэрэгжүүлж, иргэн Х.Пүрэвдэлгэрийг 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр урьд нь эрхэлж байсан ажил албан тушаалд нь ажиллуулж, зөрчлийг арилгасан болно. Аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэстэй 2017 онд хамтран ажиллах ажлын төлөвлөгөөг оны эхэнд аймгийн ЗДТГ-ын даргаар батлуулан хүний эрхийн чиглэлээр хамтран ажиллалаа. Аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоотой 2017 онд хөдөлмөрлөх эрхийн чиглэлээр хамтран ажиллаж, хамтарсан төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг хангуулж ажиллалаа. Өсвөр насны охидын нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудлаар НҮБ-ын гэрээний хороодоос Засгийн газарт өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн явцыг үнэлэх, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх ажлын удирдамжийн хүрээнд өсвөр үеийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн эрхийн судалгааг удирдамжийн дагуу аймгийн Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, ХГБЗХГ, НХҮХ, Цагдаагийн газар, Прокурорын газар, Шүүх зэрэг байгууллагаас гаргуулан авч Комисст хүргүүллээ. Байгаль орчин, уул уурхайн салбарт хүний эрхийн асуудлаар мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх ажлын удирдамжийн хүрээнд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Улаангом сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчид, Геологи уул уурхайн хяналтын улсын байцаагчаас удирдамжийн хүрээнд мэдээлэл цуглуулж, цуглуулсан мэдээлэлдээ тулгуурлан дүн шинжилгээ хийж хамтран ажиллалаа. Байгаль орчин, хүрээлэн буй орчны бохирдлын улмаас Увс аймагт хүний эрх зөрчигдөж байгаа 4 асуудлыг сонгон авч, холбогдох байгууллага, албан тушаалтнуудаас мэдээлэл цуглуулан, холбогдох баримт нотлогоог гаргуулан авч баримтжуулан дүн шинжилгээ хийж, илтгэх хуудас боловсруулан, улмаар Комиссын гишүүний шаардлагын төсөл боловсруулж, холбогдох баримтуудын хамт Комисст хүргүүллээ.