Олон Улсын Хүний эрхийн өдрийг
тохиолдуулан зохион байгуулж байгаа үйл ажиллагааныхаа тухай болон хүний эрхийн
чиглэлээр орон нутгийн "Увс”,
"МВС” телевиз, "Увсын өнгө” сонин болон www.montsame.mnвэб сайтад мэдээлэл
өглөө. Мөн "Увс”телевизийн "Хуулийн цаг” нэвтрүүлэгт оролцож үйл ажиллагааны болон хууль
тогтоомжийн сурталчилгаа хийхийн зэрэгцээ Увс аймагт тулгамдаж байгаа хүний
эрхийн зөрчил, бусад анхаарал татсан зарим асуудлуудын талаар байр сууриа
илэрхийлэв.