• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сургалт явуулж, хүний эрхийн ном товхимол гардууллаа

Увс аймаг дахь ШШГА-наас сургалт авах захиалга ирүүлсний дагуу 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр тус байгууллагын нийт албан хаагчдад "Хорих ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрхийг хангах нь", "Хорих байгууллагатай холбоотой олон улсын гэрээ, конвенц" сэдвээр 1 цагийн хугацаатай сургалт явууллаа. Сургалтанд тус байгууллагын 18 албан хаагч хамрагдлаа. Сургалтын төгөсгөлд "Хорих байгууллагын ажилтнуудад зориулсан олон улсын баримт бичгийн эмхэтгэл" номыг тус байгууллагын дэд дарга бөгөөд Цагдан хорих байрны дарга, ахмад С.Сүхбаатарт гардуулан өглөө. Увс аймаг дахь бичил уурхай эрхлэгчдийн нэгдсэн холбооны шинээр сонгогдсон тэргүүн Ч.Цэцэгбалтай уулзалт хийж, цаашид хамтран ажиллахаар болж, Комиссоос эрхлэн гаргасан "Бичил уурхай дахь зөрчил, маргаан, өргөдөл гомдлыг шийдвэрлэх арга зам" номыг 20 ширхэгийг түүнд өгөв. Увс аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Оюундэлгэр, аймгийн Албан бус боловсролын төвийн тэргүүн Г.Цогтоо нартай уулзалт зохион байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрхийн чиглэлээр мэдээлэл, судалгаа гаргуулан авлаа. Мөн тус аймгийн албан бус боловсролын Гэгээрэл төв нь Насан туршийн боловсролын төв болон шинэчлэн зохион байгуулагдсантай холбогдуулан хүний эрхийн 10 нэр төрлийн ном, гарын авлагыг тус байгууллагад хандивлав.