• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сургалт, үнэлгээ, хяналт шалгалт зохион байгууллаа

Комиссын гишүүнээр ахлуулсан ажлын хэсэгтэй хамтран ажиллаж, тус аймагт байрлах Хилийн цэргийн 0245-р ангид хяналт шалгалт хийж, мөн тус аймгийн Түргэн, Тариалан, Өмнөговь, Улаангом сумдад байгаа бичил уурхай эрхлэгчдийн үйл ажиллагаанд үнэлгээ хийж, тухайн сумдын төрийн албан хаагчид болон бичил уурхай эрхлэгчдийн төлөөлөлд "Хүний эрхийн үндсэн ойлголт", "Жедерийн эрх тэгш байдлыг хангах нь", "МБУНДХ-ны Хүний эрхэд суурилсан нөлөөллийн стратеги" сэдвээр тус тус сургалт зохион байгууллаа. Сургалтанд дээрхи сумдын нийтдээ 150 гаруй иргэн хамрагдлаа.