• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Түргэн, Давст сумдад томилолтоор ажиллаж, бичил уурхайг албажуулах чиглэлээр хамтран ажиллав

Швейцарийн хөгжлийн агентлагийн "Тогтвортой бичил уурхай" төслийн санхүүжилтээр 2017 оны 4 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд тус аймгийн "Байгаль орчин уул уурхайн холбоо" ТББ-тай хамтран аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын газар зэрэг төрийн байгууллагын ажлын хэсэгтэй нэг баг болж, бичил уурхайг албажуулах чиглэлээр Түргэн, Давст сумдад сургалт, мэдээллийн үйл ажиллагаанд хамтран оролцож, ном товхимол тарааж ажиллалаа. Мөн Түргэн сумын Бургастай, Улаанначин, Давст сумын Шүдэн уул хэмээх газруудад хувиараа ашигт малтмал олборлож буй иргэдийн үйл ажиллагаатай танилцаж, хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийлээ.