2016 оны 6 дугаар сарын 2, 3-ны өдрүүдэд Увс аймгийн Түргэн сумын
Бургастай, Хэц, Хувхай эмээлт, Давст сумын Шүдэн уул хэмээх газруудад
хувиараа ашигт малтмал олборлож байгаа 30 орчим иргэдэд хүний эрхийн
мэдээлэл, сурталчилгаа хийж, ном, товхимол тарааж ажиллалаа. Мөн тухайн
сумын ЗДТГ-ын ажилтнуудад болон бичил уурхайчдын төлөөлөлд "Хүний эрхийн
үндсэн ойлголт", "Хүний эрхэд суурилсан хандлага" сэдэвт сургалтыг
сумдын иргэний танхимд зохион байгууллаа. Сургалтанд Түргэн суманд 15,
Давст суманд 24 иргэн, төрийн албан хаагч хамрагдлаа.