• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Увс аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчдад сургалт зохион байгууллаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Увс аймаг дахь Референт Я.Хонгорзул 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Увс аймаг дахь Цагдаагийн газрын нийт алба хаагчдад “Бэлэн байдлын үед үүрэг гүйцэтгэн ажилласан Цагдаагийн алба хаагчийн хөдөлмөрлөх эрх” сэдвийн хүрээнд хүний эрхийн сургалт зохион байгууллаа.

Сургалтад Увс аймаг дахь Цагдаагийн газрын 132 алба хаагчид цахимаар хамрагдав.

ХЭҮК-оос цар тахлын нөхцөлд үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж тодорхой асуудлыг шийдвэрлүүлэхээр УИХ-д илтгэл өргөн барьсан.

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний талаарх 20 удаагийн илтгэлтэй доорх линкээр танилцана уу.
https://nhrcm.gov.mn/.../%D0%B8%D0%BB%D1%82%D0%B3%D1%8D.../

uvs