Комиссын Увс аймаг дахь ажилтны зүгээс Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын албан хаагчдад “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс” сэдвээр 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 10 цагт аймгийн ГБХЗХГ-ын Залуучуудын хөгжлийн төвд сургалт зохион байгуулав. Сургалтанд нийт 13, үүнээс эрэгтэй 4, эмэгтэй 9 хүн хамрагджээ.