• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын албан хаагчдад сургалт зохион байгууллаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Увс аймаг дахь Референт Я.Хонгорзул нь Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хүсэлтээр 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр тус байгууллагын албан хаагчдад "Хүний эрхийн үндсэн ойлголт", "Хүний эрхэд суурилсан хандлага", "Ажлын байрны дарамт, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх нь" сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтанд Увс аймгийн ХХҮГ-ын 32 албан хаагч хамрагдаж хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголтоо дээшлүүллээ.

HHUG-1

HHUG-2

HHUG-3

uvs