Комиссын орон нутаг дахь референт Я.Хонгорзул нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр аймгийн ШШГГ-ын Цагдан хорих байрны албан хаагчдад "Эрүү шүүлтээс ангид байх эрх" сэдвээр 1 цагийн хугацаатай хүний эрхийн сургалт зохион байгууллаа. Увс аймагт баривчлах шийтгэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжсэнтэй холбогдуулан Увс аймаг дахь Прокурорын газрын хүсэлтээр зохион байгуулсан дээрх сургалтанд тус байгууллагын 14 албан хаагч хамрагдаж хүний эрхийн мэдлэг, ойлголтоо дээшлүүллээ.

