Комиссын Увс аймаг дахь Референт Я.Хонгорзул нь Увс аймгийн ИТХ-аас зохион байгуулж байгаа "Оролцоод нөлөөлье" арга хэмжээний хүрээнд Улаангом сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагчдад "Ялгаварлан гадуурхалт бол хүний эрхийн ноцтой зөрчил" сэдвээр сургалт явууллаа. Сургалтанд тус сургуулийн ахлах ангийн 120 орчим хүүхэд хамрагдсан байна.



