• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хамтарсан баг, хамгаалах байрны үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ хийгдлээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариа нарын хамтран баталсан “Гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан багийн үйл ажилллагаанд хяналт, үнэлгээ хийх”, "Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хамгааллын асуудлаар түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ хийх" ажлын удирдамжийн хүрээнд Комиссын Увс аймаг дахь референт Я.Хонгорзул нь 2021 оны 10 дугаар сарын 18-наас 21-ний өдрүүдэд тус аймаг дахь ГБХЗХГ-ын дэргэдэх хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг түр хамгаалах байр болон аймгийн төв Улаангом сум /хот/-ын 3 хамтарсан багийн үйл ажиллагаанд хяналт мониторинг хийлээ. Дээрх ажлын хүрээнд Увс аймаг дахь Цагдаагийн газар, ГБХЗХГ, Улаангом сумын ИТХ, ЗДТГ-аас холбогдох мэдээлэл, судалгааг гаргуулан авч ажиллалаа. Үнэлгээгээр илэрсэн хүний эрхийн болон хохирогч хамгаалалтай холбоотой зөрчлийг арилгуулах, таслан зогсоох зорилгоор холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд Комиссын гишүүний шаардлага, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Комиссын гишүүний зөвлөмжийг хүргүүлнэ.

IMG_0716.JPG

uvs