Увс аймгийн Улаангом суман дахь Хилийн цэргийн 0245
дугаар ангиас хүний эрхийн сургалт авахаар захиалга ирүүлсний дагуу 2017 оны 3 дугаар сарын
21-ний өдөр тус ангид "Хүний эрхийн үндсэн ойлголт”, "Хүний эрхэд суурилсан
хандлага”, "Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай” гэсэн сэдвээр 2
цагийн хугацаатай хүний эрхийн сургалт зохион байгуулав. Сургалтанд тус ангийн 49 албан хаагч хамрагдав. Сургалтанд
оролцогчдын бүртгэл хөтөлж, үнэлгээний хуудас бөглүүлэн тайлан бичив. Сургалтын
үеэр хүний эрхийн 4 төрлийн ном, товхимол нийт 40 ширхэгийг тус ангийн албан
хаагчдад гардуулан өглөө.