• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХЭҮК-ын шаардлагын дагуу "Ажлын байран дахь бүх хэлбэрийн дарамт шахалтыг таслан зогсоох" заалтыг дотоод журамдаа тусгажээ

Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний Шаардлагын хариуг ирүүллээ. Тус аймгийн Ойрад хөгжимт жүжгийн театрын удирдлага нь ажилтнуудтай зүй бус харилцдаг, дарамталдаг гэсэн гомдлын дагуу ХЭҮК хяналт шалгалт явуулж, зөрчлийг арилгуулахаар Увс аймгийн Засаг даргад Шаардлага хүргүүлсэн юм.

Уг шаардлагын дагуу Ойрад театрын үйл ажиллагаанд хяналт тавих Ажлын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулж, дүгнэлт гарган, санхүү, аудитын хяналт, шалгалтыг хийж байгаа гэжээ. Түүнчлэн 2021 оны 3 дугаар сарын 24-нд тус театрын хөдөлмөрийн дотоод журамд нэмэлт, өөрчлөлт оруулж, “Ажлын байран дахь бүх хэлбэрийн хууль бус дарамт шахалт, ялгавартай хандах үйлдлийг таслан зогсоож, ийм үйлдэл гаргасан албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын талаар байгууллагын дотоод журамд тусгаж, мөрдүүлж, эерэг уур амьсгалтай, сэтгэл зүйн дарамтгүй ажиллах орчинг бүрдүүлэх арга хэмжээ авах” гэсэн заалтыг тусгажээ. Цаашид ажлын байран дахь бэлгийн дарамтаас ангид орчин бүрдүүлэхэд чиглэсэн сургалтыг цахимаар зохион байгуулахаар төлөвлөж байгааг Увс аймгийн Засаг даргаас ирүүлсэн албан тоотод дурдсан байна.

uvs