• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн ном товхимол гардууллаа

Аймгийн албан бус боловсролын Гэгээрэл" төвтэй цаашид хамтран ажиллахаар болж тус төвийн сургалтын үйл ажиллагаанд ашиглуулахаар хүний эрхийн ном, товхимол, гарын авлагууд хандивлалаа. Түүнчлэн аймгийн Цагдан хорих байранд хийгдсэн хяналт шалгалтын үеэр тус байрны албан хаагчид болон хоригдож байгаа сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нарын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор хүний эрхийн ном, товхимол, гарын авлагууд, постер, тараах материалууд өгч хамтран ажиллалаа. Хүний эрхийн ном, товхимол, тараах материал авахыг хүссэн байгууллага, иргэн аймгийн Хүний эрхийн үндэсний комиссын мэргэжилтэнд хандах боломжтой юм.