"Сүрьеэгээс улбаатай гутаан доромжлол, ялгаварлан гадуурхлын үнэлгээ”-ний хүрээнд Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан “Хүний эрхэд суурилсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ” сэдэвт сургалтыг 2022 оны 05 дугаар сарын 13-ний өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн сургалтын танхимд зохион байгууллаа.
Сургалтын хөтөлбөрийн дагуу ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, Монголын сүрьетэй тэмцэх холбооны ерөнхийлөгч Н.Наранбат нар сургалтын нээлтийг цахимаар хийж, "Сүрьеэгээс улбаатай гутаан доромжлол, ялгаварлан гадуурхлын үнэлгээ”-г Монгол Улсад анх удаа хийсэн Үнэлгээний багийн ахлагч, доктор Ц.Базаррагчаагийн "Үнэлгээний урьдчилсан дүнг танилцуулсан бичлэг"-ийг явуулсан.
Хөтөлбөрийн дагуу дээрх бичлэгүүдийг бүрэн явуулж дууссаны дараа “Хүний эрхийн үндсэн ойлголт”, “Хүний эрхэд суурилсан хандлага”, “Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрх” сэдээр Хүний эрхийн Үндэсний комиссын Увс аймаг дахь референт Я.Хонгорзул 2 цагийн хугацаатай сургалтыг явуулж сургалтанд оролцогчдын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэв.
Сургалтад Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн тасгийн 10, Нэгдсэн эмнэлгийн зарим эмч, ахлах сувилагч, сувилагчдын төлөөлөл нийт 25 хүн хамрагдсанаас 24 эмэгтэй, 1 эрэгтэй хүн байв.
Сургалтад оролцогчдын бүрэлдэхүүнд Нэгдсэн эмнэлгийн Сүрьегийн тасгийн эмч, сувилагчдаас гадна дотор, мэдрэл, хүүхэд, мэс заслын тасаг болон өрхийн эмнэлгүүдийн эмч, сувилагч нарын төлөөлөл байв. Сургалтанд оролцогчдад хүний эрхийн брошуруудыг гардуулсан.




