• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрх сэтгүүлд нийтлэл ирүүлэхийг урьж байна

"Хүний эрх” сэтгүүл нь 2018 онд Олон Улсын сэтгүүлийн ISSN: 2617-9288 (цахим), ISSN: 2617-927X (хэвлэл) дугаарт бүртгүүлсэн, мэргэжлийн сэтгүүл юм. Олон улсын хэвлэлийн дата баазад бүртгэлтэй тул дэлхийн улс орнуудын номын сан, эрдэмтэн судлаачид захиалан унших боломж бүрдсэн. Гадаадын их, дээд сургуулиудад эрдэм шинжилгээний бүтээлд тооцогдон номын сандаа захиалан авдаг давуу талтай. Манай сэтгүүлийг дэлхийн аль ч номын сангаас үзэх боломжтой байдгаараа онцлог юм.

Уг сэтгүүл нь Монгол Улсад хүний эрхийг төлөвшүүлэх, хүний эрхийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхийн онолын судалгааг хөгжүүлэх, эрдэмтэн судлаачдын оюунлаг бүтээлүүдийг олон нийтэд хүргэдэг онцлогтой. Хүний эрхийн асуудал дэвшүүлсэн бүтээлийг 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг дуустал z.unurjargal@nhrcm.gov.mn цахим шуудангаар болон uvs@nhrcm.gov.mn хаягаар хүлээн авна.

Нийтлэлд тавигдах шаардлагыг хавсралт файлаас үзнэ үү.

Нийтлэлд тавигдах шаардлага
Үзэх
uvs