• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүүхдийн эрхийн чиглэлээр зохион байгуулсан сургалтын мэдээг Комисст хүргүүлэв

Комиссоос 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр "Хүүхдийн эрхийн хэрэгжилтэд ахиц дэвшил гаргах нь” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах хүрээнд Комиссын гишүүн П.Оюунчимэг илтгэл тавихтай холбогдуулан Комиссын Увс аймаг дахь ажилтны зүгээс хүүхдийн эрхийн асуудлаар 2014-2017 оны эхний улиралд хийгдсэн сургалт, сурталчилгааны мэдээг хүснэгтээр гаргаж Комисст хүргүүллээ. Комиссын Увс аймаг дахь ажилтан хүүхдийн эрхийн чиглэлээр 2014 онд 7, 2015 онд 4, 2016 онд 2 удаа нийт 13 удаагийн 16 цагийн сургалт зохион байгуулж, үүнд нийтдээ 701 иргэн хамрагджээ.