• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих чиглэлээр зохион байгуулсан хэлэлцүүлэгт оролцов

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийг Увс аймагт хэрэгжүүлэх арга хэмжээний дэд хөтөлбөр боловсруулж байгаатай холбогдуулан аймгийн ХХҮХ-ээс 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулсан хэлэлцүүлэгт оролцож хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагаа, зарим хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зүгээс Комиссын ажилтанд хандаж хууль зүйн зөвлөгөө авсан, гомдол гаргасан талаархи мэдээллийг танилцуулж, тэдний эрхийг хамгаалах чиглэлээр болон дэд хөтөлбөрт тусгах ажлын талаар саналаа илэрхийлсэн.