"Дэлхийн цагаан таягтны өдөр" буюу харааны бэрхшээлтэй иргэдийн эрхийг
хамгаалах өдрийг тохиолдуулан Монголын хараагүйчүүдийн үндэсний
холбооны Увс аймаг дахь салбар зөвлөлийн хүсэлтээр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Увс аймаг дахь ахлах
мэргэжилтэн Я.Хонгорзул 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Увс аймаг дахь харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан "Хүний эрхийн үндсэн
ойлголт", "Хүний эрхэд суурилсан хандлага", "Хөгжлийн бэрхшээлтэй
иргэний эрх" сэдвээр хүний эрхийн сургалт зохион байгууллаа. Сургалтад 25 иргэн хамрагдаж, хүний эрхийн мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэв.