Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын жилийн болон 4 дүгээр сарын
төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус аймагт байгаа хөгжлийн бэрхшээлтэй
хүүхдийн сурч боловсрох эрхийн хэрэгжилтийн талаархи судалгаа, мэдээлэл,
түүний дагуу авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал зэргийг аймгийн ЗДТГ,
Боловсрол соёл урлагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн
газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс зэрэг байгууллагаас гаргуулан авч нэгтгэн боловсруулж Комисст
хүргүүлжээ.