• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Цагдан хорих байр, Баривчлах, саатуулах байранд хяналт шалгалт хийжээ

Увс аймгийн Цагдаагийн газрын Захиргааны журмаар баривчлах-саатуулах байранд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр, ШШГА-ны Цагдан хорих байранд 11 дүгээр сарын 24-ний өдөр тус тус Комиссын даргын баталсан нэгдсэн удирдамжийн дагуу хяналт шалгалт хийлээ.  Хяналт шалгалт хүрээнд холбогдох албан тушаалтнаас тайлбар тодруулга авах, цагдан хоригдсон, баривчлагдсан хүмүүстэй дуу хураагуур ашиглан бүлгийн болон ганцаарчилсан ярилцлага зохион байгуулж фото зургаар баримтжуулан ажиллалаа. Хяналт шалгалтын илтгэх хуудсыг бичиж боловсруулан Комисст хүргүүлэхээр ажиллаж байна.