• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Цагдан хорих байр, Саатуулах баривчлах байранд хяналт шалгалт хийв

Аймгийн ШШГА-ны цагдан хорих байранд хоригдож буй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, аймгийн Цагдаагийн газрын Саатуулах, баривчлах байранд саатуулагдсан, баривчлагдсан этгээдийн Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрхийн хэрэгжилт, хүний эрхийн үндсэн зарчимд хэрхэн нийцэж буйг газар дээр нь шалгаж илэрсэн хүний эрхийн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох, зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцуулах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Цагдаагийн газрын харъяа баривчлах, саатуулах байранд 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр, аймгийн ШШГА-ны харъяа Цагдан хорих байранд 5 дугаар сарын 22-ны өдөр тус тус Комиссын даргын баталсан удирдамжийн хүрээнд хяналт шалгалт хийсэн бөгөөд илтгэх хуудсыг 5 дугаар сарын 29-ний өдөр Комисст хүргүүлэхээр боловсруулж байна. Шалгалтын дүнг Комиссын дарга, гишүүдэд танилцуулж, хүний эрх, эрх чөлөөг зөрчиж болзошгүй нөхцөл байдлыг арилгуулахаар Комиссын гишүүний зөвлөмж, хүний эрхийн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар Комиссын гишүүний шаардлагыг холбогдох албан тушаалтанд хүргүүлэх юм.