Комиссын Увс аймаг дахь референт Я.Хонгорзул 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд болон Нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтнуудад "Нөхөн үржихүйн эрх хүний эрх болох нь" сэдвээр сургалт зохион байгууллаа. Оролцооны аргаар зохион байгуулсан уг сургалтанд аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлгийн 20 албан хаагч хамрагдаж, нөхөн үржихүйн эрхийн талаарх мэдлэг, ойлголтоо дээшлүүллээ.

